Дундговь аймаг
БШУЯ-ны сайдын А/465 дугаар тушаалын хэрэгжилтийг хангаж ЕБС-н 8 кабинетын ашиглалт, баяжилт, үйл ажиллагаанд сургуулийн захиргаанаас томилсон ажлын хэсэг хяналт хийж, үнэлэлт хийн дүгнэлээ.
Мөн энэ хичээлийн жилд сургуулийн хэрэгцээ шаардлагаар багш Б.Эрдэнэсүрэн биологийн судлагдахууны “ Виртуал кабинет ”, багш Ж.Саранчимэг “ 6 насны кабинет ” , багш Т. Энхтуул “ STEAM ” буюу “ ШИМТ боловсрол ”-н кабинет, багш Ц.Санжмаа “ Хүн, байгаль” кабинетыг шинээр байгуулсныг магадлан шалгалаа. Эдгээр кабинетууд нь сургалтын хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх, суралцагчийн сурах, хөгжих үйлийг дэмжих, сургалт, үйл ажиллагааг цахимаар зохион байгуулах орчин бүрдүүлэх зорилготой юм.