Дундговь аймаг
ЕБС-ийн хүүхэд бүрт сурч хөгжих тэгш боломжийг бүрдүүлэн, сурлагын хоцрогдлыг арилгаж, чанарыг дээшлүүлэх, цахим хичээл бэлтгэн заах, ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор аймгийн БШУГ-аас 19 сургуулийн дунд “ Сайн багш-Сайн сургууль ” 5 сарын аяныг зохион байгуулж дүгнэсэн билээ.
Аймгийн хэмжээнд Бүрэн дунд боловсрол олгодог 8 сургуулиас Эрдэнэдалай сумын ЕБС нь 2-р байранд үнэлэгдсэн сайхан амжилтаар шинэ оны гараагаа эхэлсэн. Аяны хүрээнд гаргасан ажлын ололт амжилт, алдаа дутагдалаа хэлэлцэн дүгнэж үр дүнг ажилдаа тусган ажиллаж байна.Энэ амжилт, ялалт бүхэн багш, эцэг эх, сурагчдын хамтын бүтээл билээ.