Сумын удирдлагууд болон төслийн багийн төлөөлөл газар дээр нь ирж “Далайн шим” бүлгийн тариалалтын үр дүнтэй танилцлаа. Мөн бүлгийн зарим гишүүд
өвөлжөө болон хороондоо бага хэмжээний тариалалт хийж амжилттай ургуулсан байна.
Төслийн хамтын ажиллагааны хүрээнд сумын Засаг даргын Тамгын газраас 5га талбайг шийдэж, Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй орон нутаг төслөөс хашаа, трактор дагалдах тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэн хамтран хэрэгжүүлж байна.