Эрдэнэдалай сум

Дундговь аймаг

Нутгийн удирдлага

ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ БА ЦАГААТГАЛ СЭДЭВТ СУРГАЛТ, НӨЛӨӨЛЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Энэ сарын 10-ний өдөр Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 4 дүгээр бүлэгт заасан Улс төрийн хэлмэгдүүлэлтийн бусад үр дагаврыг арилгах буюу хэлмэгдэгчдийн нэр төрийг сэргээж, дурсгалыг мөнхжүүлэх, соён гэгээрүүлэх, хэлмэгдүүлэлтийн хор уршгийг ард иргэд, хүүхэд залуучуудад танин мэдүүлэх зорилгын дор ЕБС-ийн 9-12 ангийн 174 суралцагчдад Хэлмэгдүүлэлт ба Цагаатгал сэдвээр ЕБС-ийн Түүх нийгмийн ухааны багш нараар дамжуулан мэдлэг олгох видео хичээлийг суралцагчдад хүргэж, энэ өдөр сумын Цагдаагийн тасагтай хамтран тус өдөр техник хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцож буй иргэдэд Хэлмэгдэгчдийг цагаатгах өдрийг сурталчлан таниулж, хөдөлгөөнд оролцогч иргэд гэрлээ асааж хөдөлгөөнд оролцлоо.
Хамтран ажилласан сумын Цагдаагийн тасаг, ЕБС-ийн ЗАН та бүхэнд ажлын амжилт хүсье.