Ахмадын баярын үйл ажиллагаанд 200 гаруй ахмадууд оролцсон бөгөөд төрийн байгууллагын албан хаагчид урлагийн тоглолтоо сонирхуулж, ахмадууд дуулж, бүжиглэн нэгэн өдрийг баяр жаргалаар дүүрэн өнгөрөөлөө. Ахмад, буурлуудынхаа баярыг
хуваалцаж Гашуунсухайт гаалийн газрын дарга Лхамсүрэнгийн Ганбаяр ахмадын хороонд сэтгэлийн хандив өргөлөө.
Монгол орныхоо хөгжил цэцэглэлт, нутаг орныхоо өнөөдрийн сайн сайхны төлөө залуу нас, эрдэм мэдлэг, уйгагүй хөдөлмөрөө зориулсан буянтай буурлууд та бүхэн минь зуу насалж, зургаадай таягаа тулж, үр хүүхэд төр түмэндээ түшиг болж явахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.