Дундговь аймаг
Монгол хүн монгол хүнийхээ төлөө аяны хүрээнд 3 дахь жилдээ зохион байгуулагдсан шүдний үзлэг эмчилгээнд АУ-ны магистр нүүр амны дүрс оношилгооны эмч, нүүр амны эмчилгээний тэргүүлэх зэргийн эмч , клиникийн профессор Р. Оюунтөгс эмчээр ахлуулсан ОРТОСОЛДЕНТ, ЮНАЙТЕДДЕНТ шүдний эмнэлгийн эмч сувилагчийн баг бүрэлдэхүүн болон Сургуулийн эмч Ч. Байгалмаа, Цэцэрлэгийн эмч Б. Оюун, Эрүүл мэндийн төвийн шүдний их эмч Э. Азжаргалмаа нар 2023.05.06-2023.05.07-ны өдрүүдэд ажиллалаа. Шүдний эршшл ахуйч, эмч нар үзлэг эмчилгээ зөвлөгөөг өгч ажиллалаа. тус үзлэг нийт 273 иргэн хамрагдсанаас насанд хүрэгчид 11, 6-17 насны хүүхэд 217, 2-5 настай хүүхэд 45 тус тус хамрагдлаа. Хүүхдүүдэд шүд угаах арга аргачлал сэдвээр хичээл зааж зөвлөгөө мэдээлэл өгч ажиллаа.