Эрдэнэдалай сум

Дундговь аймаг

Танилцуулга

ТҮҮХЭН ТОВЧОО

Түшээт хаан аймгийн Говь түшээт вангийн хошуу нутгийн төв хэсэг болох Дундговь аймгийн Эрдэнэдалай сум нь 1923 оны 06 дугаар сард Өвөр-угтаал гэдэг газар байгуулагдснаас хойш эдүгээ 98 жилийн түүхтэй болжээ. Анхны даргаар Р.Отгон гэдэг хүн сонгогдсноос хойш 22 хүн тус сумыг удирдан төр засгийн бодлого шийдвэрийг орон нутагт хэрэгжүүлж байжээ.Эрдэнэдалай сумын төвийн нэр нь Сангийндалай. Улаанбаатар хотоос 275 км, Мандалговь хотоос 114 км зайд оршдог. Өвөрхангай аймгийн Сант, Баян-Өндөр, Төв аймгийн Дэлгэрхаан, Бүрэн болон өөрийн аймгийн Адаацаг, Луус, Хулд, Дэлгэрхангай, Сайхан-Овоо сумтай хиллэдэг.