Түшээт хаан аймгийн Говь түшээт вангийн
хошуу нутгийн төв хэсэг болох Дундговь аймгийн Эрдэнэдалай сум нь 1923 оны 06
дугаар сард Өвөр-угтаал гэдэг газар байгуулагдснаас хойш эдүгээ 98 жилийн
түүхтэй болжээ. Анхны даргаар Р.Отгон гэдэг хүн сонгогдсноос хойш 22 хүн тус
сумыг удирдан төр засгийн бодлого шийдвэрийг орон нутагт хэрэгжүүлж
байжээ.Эрдэнэдалай сумын төвийн нэр нь Сангийндалай. Улаанбаатар хотоос 275 км,
Мандалговь хотоос 114 км зайд оршдог. Өвөрхангай аймгийн Сант, Баян-Өндөр, Төв
аймгийн Дэлгэрхаан, Бүрэн болон өөрийн аймгийн Адаацаг, Луус, Хулд,
Дэлгэрхангай, Сайхан-Овоо сумтай хиллэдэг.
Далайн түвшингээс 1835 м өргөгдсөн
Монгол улсын төв хэсэгт байрласан тал хээр говь хосолсон 735,1 мянган га газар
нутаг дэвсгэртэй.
Тус суманд
төсвийн 6 байгууллага, Хүнсний дэлгүүр- 8, Талх, нарийн боов үйлдвэрлэгч-1 ААН,
4 иргэн, Бууз, баншны цех-1 ААН, Хоол үйлдвэрлэл-2 ААН, 2 иргэн, Барааны
дэлгүүр-12, Торго бөс бараа, бичиг хэрэг, цахилгаан барааны дэлгүүр-4,
Авто дугуй засвар, сэлбэг-7, Ахуй үйлчилгээний салбарын чиглэлээр-37, Такси
үйлчилгээ-7, Архи худалдан борлуулах тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж-7 , Тамхи
худалдан борлуулах тусгай зөвшөөрөлтэй иргэн, аж ахуй нэгж-6, Шатахуун түгээх
станц-3 ААН, Мал эмнэлгийн чиглэлээр-3 ААН, Төрийн бус байгууллага-2 үйл
ажиллагаа явуулж байна.