Мөнх тэнгэрийг бэлгэдсэн хөх өнгийн дэвсгэр дээр наран зүгт давхих эрдэнийн хүлгийг, эрт ,эдүгээ , ирээдүй цагийг бэлгэдсэн, хүслийг хангагч чандмань эрдэнэтэй хослуулан, дэлгэр зуны хөрсийг бэлгэдсэн ногоон өнгийг суурилуулж, төгсөшгүй үргэлжлэх түмэн наст хээгээр хөвөөлж, ашид дэвжихийн өлзий хутаг оршсон хүрдийг амар мэндийн цэнхэр хадгаар сүлжиж, гал голомтын бэлгэдэл улаан өнгийн дэвсгэр дээр суурилуулж, Эрдэнэдалай нутгийн нэрийг магнайлж, аз жаргалын бэлгэдэл алтан шаргал өнгөөр хүрээлсэн миний нутгийн сүлд оршвой.