Эрдэнэдалай сум

Дундговь аймаг

Танилцуулга

ЦАВЧИР БАГ

Цавчир баг нь анх Дэлгэрхангай сумын 8-р багаас 86 өрх,Цогтчандмань Эрдэнэдалай Луус ,Цагаановоогийн 56 өрх нэгдэж 1956 оны 1-р сарын 1-нд  Цавчуур гэдэг газар төвлөн байгуулагджээ.Тус баг нь 110,0 га нутаг дэвсгэртэй 90гаруй мянган га-г бэлчээрийн талбай эзэлдэг.

ӨНГӨТ БАГ

Өнгөт баг нь 1963 оны 9-р сард Өнт Өнгөт нэртэйгээр одоогийн Өнгөт, Тэнгэлэг багийн нутгийг хамарч бригад нэртэйгээр анх байгуулагдаж байсан.  Одоогоор 116.0 мянган га нутаг дэвсгэртэй, Монгол улсын улаан номонд бүртгэлтэй 33 говийн нэг Эргэнэгийн говийн дээд эхэнд байрладаг.

ЦАГААН-ОВОО БАГ

Түшээт ван, Дайчин бэйсийн хошууны нутгийн зааг (энэ 2 хошууны нутгийн дээс Буйлстын хярын Уул хөтлөөр урагшаа гарч Үнстийн хийдийн зүүн захын 2 худгийн хойд худгийн баруунтаагуур, урд худгийн зүүнтээгүүр орж Булгийг дамжин Хараатын амаар давж зүүн урагшаа даялдаг байв.) нутгийн айл өрхүүдээр бүрдэн 1924 онд Дэлгэрцогт уулын хошуу байгуулагдаж Гучингийн Бага цагаан хараатын баруун урд энгэрт төвлөрчээ

САНГИЙНДАЛАЙ БАГ

Сангийн далай баг. 1923 онд Төв аймгийн Эрдэнэдалай сумын нэгдүгээр баг гэж байгуулагдаад Бөгтэрийн Улаан, Цагаандух, Хаяагийн говь, Ухаахудаг, Замын гашуун, Хавирга, Сэмбэн бор төгрөг, Төгрөгийн амны ус; Хөтөл ус, Шороотоор нүүдэллэн нутаглаж байсан.