Эрдэнэдалай сумын ЗДТГ нь засаг захиргааны анхан шатны 7 багтай, сумын Засаг дарга Төрийн захиргааны удирдлагыг хэрэгжүүлэгч 10 албан хаагч, төрийн үйлчилгээний 12 албан хаагч бүхий сумын Засаг даргын тамгын газар, аймгийн хэлтсүүдийн харъяа ЗДТГ-ын албад 7 албан хаагч, 4 хүнтэй цагдаагийн хэсэг бүхий бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна.
ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ЭРХЭМ ЗОРИЛГО:
Төрийн үйлчилгээний
шуурхай байдал чанар хүртээмжийг сайжруулж, өрхийн амьжиргааны чадавхийг
дээшлүүлэх, хүний хөгжлийг бүх талаар хангах замаар орон нутгийн тогтвортой
хөгжлийг хангана.
СТРАТЕГИЙН ЗОРИЛГО:
Нийгмийн
үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулан иргэдийн эрүүл, аюулгүй, таатай
орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх замаар хүний хөгжлийн индекс 2019
онд 0.689 байгааг 2024 онд 0.719 хүргэнэ.
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ:
Байгалийн баялаг, байгаль орчин, аялал жуулчлал
- Байгаль хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэх
- Биологийн олон янз байдлыг зохистой ашиглах, хамгаалах
- Нутаг дэвсгэртээ ургамал хамгаалах, хорио цээрийн арга хэмжээг хэрэгжүүлэх
- Орчны бохирдлыг бууруулах арга хэмжээг хэрэгжүүлэх
- Түгээмэл тархацтай ашигт малтмалын бодлого хэрэгжүүлэх
- Ус, цаг уур, орчны шинжилгээний бодлого хэрэгжүүлэх
- Усны бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэх
Газрын харилцаа, барилга, хот байгуулалт
- Барилга, хот байгуулалтын бодлого хэрэгжүүлэх
- Газрын харилцааны бодлого хэрэгжүүлэх
Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн нэгдсэн удирдлага
- Нутгийн захиргааны байгууллагуудын хүний нөөцийн бодлогыг төлөвлөх, хүний нөөцийг сургах, давтан сургах, мэргэшүүлэх, сонгон шалгаруулах, нийгмийн баталгааг хангах
- Төрийн болон нутгийн захиргааны байгууллагуудын талаар төрөөс баримтлах бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг хангах, Төрийн удирдлагын манлайллыг хэрэгжүүлэх, нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагааг боловсронгуй болгох
Нутаг дэвсгэр, хүн амын аюулгүй байдал
- Батлан хамгаалах хууль тогтоомж, бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх, сурталчлах
- Гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг удирдан, зохион байгуулах
- Мэргэжлийн хяналтыг орон нутагт хэрэгжүүлэх
- Хууль ёс, нийгмийн хэв журам, аюулгүй байдлыг хангах, иргэдийн эрх, эрх чөлөөг хамгаалах
- Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, шударга өрсөлдөөнийг дэмжих, хянан зохицуулах
Нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөлт, төсөв санхүү, статистик
- Нутаг дэвсгэртээ татварын бодлого хэрэгжүүлэх
- Орон нутгийн төсвийн бодлого хэрэгжүүлэх
- Статистикийн бодлого, үйл ажиллагааг орон нутагт хэрэгжүүлэх
Орон нутгийн дэд бүтэц
- Улс, орон нутгийн чанартай авто зам, авто замын сүлжээ
- Нутаг дэвсгэрийн автотээврийн асуудал
- Нутаг дэвсгэрийн эрчим хүчний үйлдвэрлэл, хангамж
Орон нутгийн өмчийн удирдлага
- Худалдан авах ажиллагааг зохион байгуулах
- Орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой хуулийн этгээдийг удирдлагаар хангах
- Орон нутгийн өмчийн бодлого, шийдвэр хэрэгжүүлэх
Хөдөлмөр, нийгмийн хөгжил хамгаалал
- Нийгмийн халамжийн үйлчилгээ
- Хөдөлмөр эрхлэлт
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх
- Хөдөлмөрийн харилцааг зохицуулах
- Хүн амын хөгжил, хамгаалалын асуудал
Хүн амын нийгэм-соёлын үйлчилгээ
- Биеийн тамир, спортыг хөгжүүлэх
- Орон нутагт инновацийг хөгжүүлэх
- Жендэрийн эрх тэгш байдлыг хангах
- Соёл, урлагийг хөгжүүлэх
- Соёлын өвийг хамгаалах
- Хүн амд боловсролын үйлчилгээ үзүүлэх
- Хүн амын эрүүл мэндийг хамгаалах, дэмжих
Хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ
- Газар тариалангийн үйлдвэрлэл
- Мал аж ахуйн үйлдвэрлэл, мал эмнэлэг, малын генетик
- Үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ
Холбоо барих утас: 70595501
Цахим хаяг: info@erdenedalai.du.gov.mn
Албан ёсны фэйсбүүк хаяг: Dundgovi Erdenedalai ZDTG
Хаяг: Дундговь аймаг, Эрдэнэдалай сум, Өвөр-Угтаал баг, Хийд 1-100