Эрдэнэдалай сум

Дундговь аймаг

Нутгийн удирдлага

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Эрдэнэдалай сумын ЗДТГ нь засаг захиргааны анхан шатны 7 багтай, сумын Засаг дарга Төрийн захиргааны удирдлагыг хэрэгжүүлэгч 10 албан хаагч, төрийн үйлчилгээний 12 албан хаагч бүхий сумын Засаг даргын тамгын газар, аймгийн хэлтсүүдийн харъяа ЗДТГ-ын албад 7 албан хаагч, 4 хүнтэй цагдаагийн хэсэг бүхий бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна. 


ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ЭРХЭМ ЗОРИЛГО:

Төрийн үйлчилгээний шуурхай байдал чанар хүртээмжийг сайжруулж, өрхийн амьжиргааны чадавхийг дээшлүүлэх, хүний хөгжлийг бүх талаар хангах замаар орон нутгийн тогтвортой хөгжлийг хангана.


СТРАТЕГИЙН ЗОРИЛГО:

Нийгмийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулан иргэдийн эрүүл, аюулгүй, таатай орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх замаар хүний хөгжлийн индекс 2019 онд 0.689 байгааг 2024 онд 0.719 хүргэнэ.


ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ:


Байгалийн баялаг, байгаль орчин, аялал жуулчлал

  • Байгаль хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэх
  • Биологийн олон янз байдлыг зохистой ашиглах, хамгаалах
  • Нутаг дэвсгэртээ ургамал хамгаалах, хорио цээрийн арга хэмжээг хэрэгжүүлэх
  • Орчны бохирдлыг бууруулах арга хэмжээг хэрэгжүүлэх
  • Түгээмэл тархацтай ашигт малтмалын бодлого хэрэгжүүлэх
  • Ус, цаг уур, орчны шинжилгээний бодлого хэрэгжүүлэх
  • Усны бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэх

Газрын харилцаа, барилга, хот байгуулалт

  • Барилга, хот байгуулалтын бодлого хэрэгжүүлэх
  • Газрын харилцааны бодлого хэрэгжүүлэх

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн нэгдсэн удирдлага

  • Нутгийн захиргааны байгууллагуудын хүний нөөцийн бодлогыг төлөвлөх, хүний нөөцийг сургах, давтан сургах, мэргэшүүлэх, сонгон шалгаруулах, нийгмийн баталгааг хангах
  • Төрийн болон нутгийн захиргааны байгууллагуудын талаар төрөөс баримтлах бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг хангах, Төрийн удирдлагын манлайллыг хэрэгжүүлэх, нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагааг боловсронгуй болгох

Нутаг дэвсгэр, хүн амын аюулгүй байдал

  • Батлан хамгаалах хууль тогтоомж, бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх, сурталчлах
  • Гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг удирдан, зохион байгуулах
  • Мэргэжлийн хяналтыг орон нутагт хэрэгжүүлэх
  • Хууль ёс, нийгмийн хэв журам, аюулгүй байдлыг хангах, иргэдийн эрх, эрх чөлөөг хамгаалах
  • Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, шударга өрсөлдөөнийг дэмжих, хянан зохицуулах

Нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөлт, төсөв санхүү, статистик

  • Нутаг дэвсгэртээ татварын бодлого хэрэгжүүлэх
  • Орон нутгийн төсвийн бодлого хэрэгжүүлэх
  • Статистикийн бодлого, үйл ажиллагааг орон нутагт хэрэгжүүлэх

Орон нутгийн дэд бүтэц

  • Улс, орон нутгийн чанартай авто зам, авто замын сүлжээ
  • Нутаг дэвсгэрийн автотээврийн асуудал
  • Нутаг дэвсгэрийн эрчим хүчний үйлдвэрлэл, хангамж

Орон нутгийн өмчийн удирдлага

  • Худалдан авах ажиллагааг зохион байгуулах
  • Орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой хуулийн этгээдийг удирдлагаар хангах
  • Орон нутгийн өмчийн бодлого, шийдвэр хэрэгжүүлэх

Хөдөлмөр, нийгмийн хөгжил хамгаалал

  • Нийгмийн халамжийн үйлчилгээ
  • Хөдөлмөр эрхлэлт
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх
  • Хөдөлмөрийн харилцааг зохицуулах
  • Хүн амын хөгжил, хамгаалалын асуудал

Хүн амын нийгэм-соёлын үйлчилгээ

  • Биеийн тамир, спортыг хөгжүүлэх
  • Орон нутагт инновацийг хөгжүүлэх
  • Жендэрийн эрх тэгш байдлыг хангах
  • Соёл, урлагийг хөгжүүлэх
  • Соёлын өвийг хамгаалах
  • Хүн амд боловсролын үйлчилгээ үзүүлэх
  • Хүн амын эрүүл мэндийг хамгаалах, дэмжих

Хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ

  • Газар тариалангийн үйлдвэрлэл
  • Мал аж ахуйн үйлдвэрлэл, мал эмнэлэг, малын генетик
  • Үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ


Холбоо барих утас: 70595501

Цахим хаяг: info@erdenedalai.du.gov.mn   

Албан ёсны фэйсбүүк хаяг: Dundgovi Erdenedalai ZDTG

Хаяг: Дундговь аймаг, Эрдэнэдалай сум, Өвөр-Угтаал баг, Хийд 1-100