Эрдэнэдалай сум

Дундговь аймаг

Нутгийн удирдлага

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН БҮТЭЦ

Эрдэнэдалай сумын ЗДТГ нь засаг захиргааны анхан шатны 7 багтай, сумын Засаг дарга Төрийн захиргааны удирдлагыг хэрэгжүүлэгч 6 албан хаагч, төрийн үйлчилгээний 12 албан хаагч бүхий сумын Засаг даргын тамгын газар, аймгийн хэлтсүүдийн харъяа ЗДТГ-ын албад 7 албан хаагч, 4 хүнтэй цагдаагийн хэсэг бүхий бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна.


Санхүүгийн албаны даргын чиг үүрэг:

Төсөв санхүүгийн үйл ажиллагааг зохицуулсан хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, сумын төсөвт байгууллагын төсвийн орлого, зарцуулалтын үйл ажиллагаа, төрийн болон орон нутгийн өмчийн хадгалалт, хамгаалалтад хяналт тавих, удирдлагад мэргэшил арга зүйн дэмжлэг үзүүлж, бодит мэдээ, мэдээллээр хангах, чиг үүргийн хүрээнд нэгжийн үйл ажиллагааг зохион байгуулж, гүйцэтгэлийн үр дүнг сумын Засаг даргын өмнө хариуцна.

  1. Сумын санхүүгийн албаны үндсэн үйл ажиллагааг удирдлагаар хангаж, санхүү эдийн засгийн хөгжлийн хэтийн төлөв, төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн төсөл, худалдан авах ажиллагаа, зээл тусламжийн хэрэгжилт, орон нутгийн өмч хөрөнгө, төсвийн тодотголын төслийг боловсруулан хэлэлцүүлэх, батлуулах, төсвийн гүйцэтгэлийг хэрэгжүүлэн тайлагнах;
  2. Монгол Улсын хууль тогтоомж, Засгийн газар болон аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг ханган ажиллах, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга, төсвийн менежерүүд, бусад албан хаагчдыг мэдээллээр хангах;
  3. Сумын татварын орлогын төлөвлөгөөг хянан гүйцэтгэлийг хангуулж, орон нутгийн байгууллагуудын санхүүжилтийг батлагдсан Төсөвт багтаан хуваарилж, зарцуулалтыг хянан баталгаажуулах;
  4. Холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон хэрэгжүүлж ажиллах;