Эрдэнэдалай сумын ЗДТГ нь засаг захиргааны анхан шатны 7 багтай, сумын Засаг дарга Төрийн захиргааны удирдлагыг хэрэгжүүлэгч 6 албан хаагч, төрийн үйлчилгээний 12 албан хаагч бүхий сумын Засаг даргын тамгын газар, аймгийн хэлтсүүдийн харъяа ЗДТГ-ын албад 7 албан хаагч, 4 хүнтэй цагдаагийн хэсэг бүхий бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна.
Санхүүгийн албаны даргын чиг үүрэг:
Төсөв санхүүгийн үйл ажиллагааг зохицуулсан хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, сумын төсөвт байгууллагын төсвийн орлого, зарцуулалтын үйл ажиллагаа, төрийн болон орон нутгийн өмчийн хадгалалт, хамгаалалтад хяналт тавих, удирдлагад мэргэшил арга зүйн дэмжлэг үзүүлж, бодит мэдээ, мэдээллээр хангах, чиг үүргийн хүрээнд нэгжийн үйл ажиллагааг зохион байгуулах, Нутаг дэвсгэрийн хэмжээнд Төсөв санхүүгийн үйл ажиллагааг зохицуулсан хууль, тогтоомжийг хэрэгжүүлэх, төсвийн байгууллагуудад төрийн санхүүгийн үйлчилгээ үзүүлэх, статистик мэдээллийг хариуцан ажиллаж, сумын нийгэм эдийн засгийн статистик үзүүлэлтийг нэгтгэх, ЗДТГ-н хэмжээнд төсөв санхүүгийн үйл ажиллагаа хууль, тогтоомжийг хэрэгжүүлэх
Хөдөө аж ахуйн тасгийн чиг үүрэг:
Бэлчээр, газар тариалангийн талаарх хууль тогтоомж бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулах, хүнс, худалдаа үйлчилгээ, хөнгөн үйлдвэр, жижиг дунд үйлдвэрлэлийн салбарын талаарх хууль тогтоомж, бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулах, мал аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, малын генетик нөөцийг ашиглах, хамгаалах, сайжруулах, мал үржлийн үйлчилгээ, бүртгэлийг зохион байгуулах, суртчилах, тайлагнах, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн бэлтгэлийн стандартыг хангуулахад мэргэжил арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, бэлчээр, тэжээл, усан хангамжийг нэмэгдүүлэхэд анхаарч, мал аж ахуйн үйлдвэрлэлийн тогтвортой хөгжлийг хангах
Мал эмнэлгийн тасгийн чиг үүрэг:
Сумын нутаг дэвсгэрт салбарын бодлого, хууль тогтоомж, тогтоол шийдвэр, мал эмнэлгийн ажил, үйлчилгээний стандартын хэрэгжилтийг хангуулах, мал, амьтны өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээний гүйцэтгэл, хорио цээрийн дэглэмийн хэрэгжилтэд хяналт тавих, мал, амьтны гаралтай бүтээгдэхүүний аюулгүй байдлын ажлыг зохион байгуулж хэрэгжилтийн үр дүнг газрын даргын өмнө хариуцах
Багийн Засаг дарга нарын чиг үүрэг:
Монгол улсын үндсэн хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай, Төрийн албаны тухай, Хөдөлмөрийн тухай, Төсвийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, аймаг, сумын хөгжлийн хэтийн зорилт, сумын Засаг даргын үйл ажиллагааны төлөвлөгөө, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллаж, Засаг даргын Тамгын газрын алба, нэгж, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний төсвийн байгууллагууд, багийн ажлыг оновчтой зохион байгуулж, Засаг даргад бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь туслах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, төрийн улирдлагын манлайллыг хэрэгжүүлэх
Байгаль орчны байцаагчийн чиг үүрэг:
Байгаль орчныг хамгаалах багц хууль, Төрийн хяналт шалгалтын тухай, Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Захиргааны ерөнхий хууль болон холбогдон гарсан стандарт, журмын хэрэгжилтэд хяналт тавих, хэрэгжилтийг хангуулах, эрсдлээс урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх
Хүний нөөцийн ажилтны чиг үүрэг:
Нутаг дэвсгэрийн хэмжээнд хууль тогтоомжийн хэрэгжэилтийг хангах, сурталчилах, иргэд, албан хаагчдыг мэдээллээр хангах ажлыг цахим орчинд мэдээлж, мэдээллийн ил тод байдлыг хангаж ажиллаж, гүйцэтгэлийг тайлагнах, хүний нөөцийн программын бүртгэлийг тухай бүр хөтөлж, мэдээ тайланг гаргах, судалгааг нэгтгэх, орон нутгийн хэмжээнд бодлогын баримт бичгийг боловсруулахад өөрийн хариуцсан судалгаанд үндэслэх, ЗДТГ-н компьютер, техник хэрэгсэл, камержуулалт, дотоод сүлжээний аюулгүй байдал, хэвийн тасралтгүй, ажиллагааг хангаж ажиллах, өөрийн хариуцсан ажлын чиг үүрэгтэй хууль тогтоомж, бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулах