Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл, нийгэм, эдийн засгийн хөгжлийн чиг хандлага, хэрэглэгчийн эрэлт хэрэгцээ,
шаардлагатай уялдан мал аж ахуйн үйлдвэрлэлийг тогтвортой эрхлэх, байгальд ээлтэй байх харилцаанд малчдын оролцоо, үүрэг, хариуцлага улам бүр нэмэгдэх боллоо. Иймд хууль тогтоомж, төрийн урт, дунд хугацааны бодлогын хэрэгжилтийг хангах, малчдын үйл ажиллагаа, амьжиргаанд шууд болон шууд бусаар нөлөөлдөг хүчин зүйлсийн нөлөөллийг бууруулах, мал аж ахуйн салбарыг тогтвортой хөгжүүлэхэд төрийн зүгээс малчдыг дэмжих, малчдын идэвх санаачилга, хувь нэмэр, оролцоог сайжруулах, малчдыг чадавхжуулах, тэдгээрийн хөгжлийн тулгамдсан зарим асуудлуудыг шийдвэрлэх шаардлага нь энэхүү сургалт зөвлөгөөнийг хийх үндэслэл болсон юм.