Эрдэнэдалай сум

Дундговь аймаг

Байгууллагууд

ЭРДЭНЭДАЛАЙ СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ ТАНИЛЦУУЛГА

 Эрдэнэдалай сумын хүн эмнэлэг анх 1934 онд санитар Нацагийн санаачлагаар тэс сумын Өвөр-угтаал гэдэг газар сувилагч галч гэсэн орон тоотойгоор анхны шаваа тавьсан юм. 1934-1940 он хүртэл Нацаг, 1941-1957 онд Батбуян, Шаалуу,Дамба гэсэн боловсон хүчинтэй баша эмчийн салбар байгуулагдан ажиллаж байгаад 1957-1964 он хүртэл их эмч Цэрэнраш эрхлэгчтэй их эмчийн салбар болон 13 ортой , 14 ажилтантай ажиллах болсон. 1965-1966 онд их эмч Чулуун, 1967-1990 онд их эмч Х. Чимэд 1990-1996 онд их эмч Н. Цэцэгмаа, 1997-1999 он их эмч Б.Дэлгэрмаа, 2000 онд их эмч Ч. Дондог, 2001-2006 онд хүний гавъяат эмч Х. Чимэд 2006-2016 онд их эмч Б. Оюун, 2016-2020 онд их эмч Д. Батцэцэг, 2020 оноос их эмч Э. Насандэлгэр ерөнхий эмчээр ажиллаж байна.

Танилцуулга

Эрдэнэдалай сумын Эрүүл мэндийн төв нь 1934 "Өвөр угтаал" хэмээх газар Я.Нацаг эрхлэгчтэй 2 ортой галч, сувилагч гэсэн 2 орон тоотойгоор анхны шаваа тавьж, 1934-1940 Я.Нацаг, 1941-1957 онд Батбуян, Шаалуу, Дамба эрхлэгчтэй бага эмчийн салбар байгуулагдан ажиллаж байгаад 1957-1964 он хүртэл Цэрэнраш эрхлэгчтэй их эмчийн салбар, 1965-1966 онд их эмч Чулуун, 1967-1990 он их эмч Х.Чимэд, 1900-1996 онд их эмч Н.Цэцэгмаа, 1997-1999 онд их эмч Б.Дэлгэрмаа, 2000 онд их эмч Ч.Дондог, 2001-2006 онд их эмч Х.Чимэд, 2006-2016 онд их эмч Б.Оюун, 2016-2019 онд их эмч Д.Батцэцэг, 2019-2020 онд их эмч Г.Амар, 2020 оноос их эмч Э.Насандэлгэр даргаар ажиллаж байна.

Эрүүл мэндийн төв нь 732,1 га газар нутагт 6039 хүн амд хөдөөгийн 6 баг, төвийн 1 багт 20-120 километрийн радиуст эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэхээс гадна аймгийнхаа баруун талын Дэлгэрхангай, Сайхан-Овоо сумын, хойд болон баруун хойд талаараа Өвөрхангай аймгийн Баян-Өндөр, Сант, Төв аймгийн Бүрэн, Дэлгэрхаан сумын 10,000 орчим малчид, хөдөлмөрчид, оторчдод тусламж үйлчилгээ үзүүлж ажилладаг.

Манай эмнэлэг нь MNS5081:2013 стандартын дагуу тусламж үйлчилгээг түргэн шуурхай цаг алдалгүй үзүүлдэг. Одоогоор Ерөнхий эмч 1, ерөнхий мэргэжлийн эмч 2, мэс заслын эмч 1, шүдний эмч 1, нягтлан бодогч 1, эрүүл мэндийн нийгмийн ажилтан 1, эх баригч 1, багийн бага эмч 4, статистикч 1, мэс заслын сувилагч 1, ахлах сувилагч 1, ээлжийн сувилагч 3, дархлаажуулалтын сувилагч 1, лаборант 1, бичиг хэргийн ажилтан 1, сантехникч 1, нярав 1, тогооч 1, үйлчлэгч 3, угаагч 1, жолооч 2 нийт 30 орон тоотой ажиллаж байна.