Дэлгэрхангай сум

Дундговь аймаг

Мэдээ

"ДУУЛАХ ӨДӨР ДУУН ЦЭНГҮҮН"

       "ДУУЛАХ ӨДӨР ДУУН" цэнгүүн зохион байгуулагдлаа. Аймаг, сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, захирамжийг хэрэгжүүлэх, ардын болон нийтийн дууны өв санг баяжуулах, мартагдсан дууг сэргээх, ахмад настнуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, Олон Улсын гэр бүлийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх зорилгоор ахмадуудын дунд "ДУУЛАХ ӨДӨР ДУУН" цэнгүүнийг Засаг даргын Тамгын газрын хамт олноос зохион байгууллаа.

      Үүнд: Хэн олон дууны ая тааж дуулах вэ?, Дууны үг эвлүүлж дуулах, хөгжөөнт тоглоом зэрэг тэмцээн, Ардын дууг хэн сайн дуулах вэ? дуун цэнгүүнийг зохион байгуулж 40-өөд ахмад оролцлоо.

Багийн оноогоор: Чүлтэмсүрэн ахлагчтай ЖАВХАА баг тэргүүн байр эзэлж, Сугир ахлагчтай СЭРГЭЛЭН баг удааллаа.