Дэлгэрхангай сум

Дундговь аймаг

Танилцуулга

Алдартны өлгий Алтангадас одонт Дэлгэрхангай сум - Сүлд дуу

энд дарж үзнэ үү       ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭХ СУРВАЛЖ:

                                                                                                                ЗДТГ-ЫН ДАРГА: Ё. САЙХАНТУЯА

                                                                                                                 УТАС: 80207171

Дэлгэрхангай сумын ТУГ

Дэлгэрхангай сумын туг нь мөнх хөх тэнгэр, газар дэлхийг бэлгэдэн хөх, ногоон өнгөтэй байна. Тугны ишин талын дээд буланд сумын сүлдээ байрлуулна. Тугны урт, өргөн нь 1, 5:0, 8 метр байна. Сумын сүлд, тугийн сумын байгууллага, аж ахуй нэгжүүд түр болон байнга, удирдлагын болон хуралдааны танхимын хойморт, сумын шинж чанартай хойморт, сумын шинж чанартай арга хэмжээ, хурал, цуглаан өдөрлөг, хүндэтгэлийн арга хэмжээний нээлтийн үеэр байрлуулна.

Дэлгэрхангай сумын СҮЛД

Дэлгэрхангай сумын сүлд нь эгнэгийн орчил хөдөлгөөний илрэл цэнхэр хос цагираг хүрээн дотор мөнх хөх тэнгэр, Дэлгэрхангай уулыг дүрсэлсэн, дээд хэсэгт эрт, эдүгээ, ирээдүй гурван цагийн өнгөнд хүслийг хангагч чандмань эрдэнэ, 2 талд нь аймаг, сумын нэрийг бичиж, дунд хэсэгт ард иргэдийн ажил үйлс, аж амьдрал нь үргэджид дардан байхыг бэлгэдэж өргөн, нарийн 3 шулуун зураас, доод хэсэгт ард түмний зочломтгой, найрсаг байдал, өсөн дэвжиж арвижихийг бэлэгдэн хадаг, алдартан гавьяатнуудын өлгий, дуу, хуур, шүлэг, найраг, адуугаараа алдартайг бэлэгдэн морин хуурыг суурилуулан дүрсэлсэн байна.