Дэлгэрхангай сум

Дундговь аймаг

Байгууллагууд

"ДУНДГОВЬ АЙМГИЙН ДЭЛГЭРХАНГАЙ СУМЫН СОЁЛЫН ТӨВ"

Дэлгэрхангай сумын соёлын төвийн үндэс суурь нь 1920 иод оны сүүлчээр анх Улаан гэр нэртэйгээр байгуулагдаж олон нийтийн дунд урлаг соёлын олон хэлбэрийн ажлыг зохион байгуулсан байдаг. Хүмүүн төрөлхтөн , Задгай цагаан , Жаахан Дулмаа , Хонин жороо, нийтийн бүжиг Соёл Эрдэнэ , Моторын дуу , Шивээ хиагт дууг дуулжбусдад заадаг байв. 1940 өөд онд Улаан булангийн барилга  ашиглалтад оруулж ХЗЭ-ийн байгууллага улс төр хүмүүжил урлаг уран сайхны ажил явуулж байсан. 1962 онд Улаан буланг Соёлын яамны шийдвэрээр клуб , 1991 оноос Соёлын төв нэртэй болгосон .