Дэлгэрхангай сум

Дундговь аймаг

Танилцуулга

СУМЫН АЛДАРТАН ГАВЪАТНУУД

      Тус сумаас Монгол улсын тусгаар тогтнол эрх чөлөөний төлөө тэмцэж явсан Монгол улсын түр Засгийн газрын тэргүүн сайд, Сангийн яамны анхны сайд Түшээт Чин Ван Гааданбалын Чагдаржав, Улсын Баатар Ж.Сэрээтэр, Дэлгэрхангай уулын хошууны анхны дарга М.Өлзийноров, ХТАЗ Дэлгэрийн Бямбаа, Алдарт гавъяат уран зохиолч С.Буяннэмэх, Хөдөлмөрийн баатар Ардын жүжигчин Г.Хайдав, Ардын зураач С.Доржпалам, Төрийн шагналт Ардын уран зохиолч С.Дашдооров, Төрийн шагналт Соёлын гавъяат зүтгэлтэн Д. Батбаяр, Урлагийн гавъяат зүтгэлтэн О.Уртнасан, Хөдөлмөрийн баатар Ж.Жагварал, Д.Баттөр, Гавъяат жүжигчин П.Цэвэлсүрэн, Г.Батсүх, Д.Батсүх, Ж.Нансалмаа, Ю.Цэрмаа, Д.Цэнд-Аюуш, Х.Төмөрбаатар, С.Цогтсайхан, Соёлын гавъяат зүтгэлтэн Ц.Байды, Х.Отгон, Малын гавъяат эмч С.Бямбаа, Хүний гавъяат эмч Б.Хас, Л.Эрдэнэбаяр, Гавъяат тээвэрчин Ю.Идэрчулуун. Үйлчилгээний гавъяат ажилтан Г.Хайсандай, Эрүүлийг хамгаалахын гавъяат ажилтан Д.Долгорцэнд, Улсын сайн малчин Ж.Долгор, С.Цэгмид, Б.Алим, Улсын аварга малчин М.Дэмбэрэл, С.Жамъяндорж, Г.Чагцал, С.Хумбаа, Б.Цэрэн, Ч.Бадраа, Улсын аварга малын эмч Х.Цэдэвдорж, Улсын залуу аварга малчин Д.Оюунцэцэг нарын урлаг соёл, хөдөлмөрийн олон гавъяат, төр нийгмийн зүтгэлтэн төрөн гарсан.