Дундговь аймаг
Тус суманд Баруун Элгэний бичигт хад, Толийн гүн ус, Хар хашаатын ам, Хачигт, Харганы хадны сүг зургууд, Гэр овоогийн хүннүгийн булш, Хан хүрээгийн үе үеийн хаадын булш, Хүрэн зараа, Уст зараагийн булш хирэгсүүрүүд, Хул хайрхан, Тэвш, Зосон тээг, Гоожонхой тээгийн агуйнууд, Онгийн голын эрэгт оршдог. Хошуу хийдийн туурь, Ралхын жасын туурь, Ноёны хошуу тамгын газрын шахаа хад, Уст зараагийн хүн чулуу зэрэг түүх дурсгалын газрууд олон байдаг ба Хацавч, Хайлаастын ам, Алтан тэвш, Оргын шивээ, Орго дамбын шанд, Дэлгэрхангай уул, Яргайтын ам, Онгийн голын хөвөө зэрэг байгалийн үзэсгэлэнт газрууд олон байдаг.
Хүрэн хайрханы бичигт хад:
Дэлгэрхангай сумын Таргат багийн нутаг сумын төвөөс 34км зайд орших Баруун элгэний бичигт хад нь 5 орчим метр өндөр хадан цохионы энгэрт 252 ханз үсэг 20н мөр бичиг эртний зүүн хан улсын үеийн ханз бичиг сийлэн үлдээсэн бичигт хад юм.
ХУЛ ХАЙРХАН УУЛ ДЭЛГЭРХАНГАЙ УУЛ
Тусгай хамгаалалтад байдаг газар нутаг: Улсын их хурлын 2011 оны 01 сарын 20-ны өдрийн 04 тоот улсын тусгай хамгаалалтын нөөц газрын ангиллаар Дэлгэрхангай уул бүртгэгдсэн, аймгийн тахилгатай уул билээ. Мөн сумын Хул хайрхан, Толь булаг, Хан хүрээ гэх газрууд нь орон нутгийн хамгаалалтад авсан. Дэлгэрхангай уул, Хул хайрхан уулаа жил бүр нутгийн ард иргэд хамтран тахиж шүтэж ирсэн түүхтэй.
ОНГИЙН ХИЙД