Дундговь аймаг
2023-2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛ, "СҮҮ ХӨТӨЛБӨР"-ИЙН НЭЭЛТ БОЛЛОО. Өнөөдөр эх орны минь ирээдүй, суралцах их хүсэл мөрөөдлөөр жигүүрлэсэн энхрий бяцхан хүүхэд багачууд, оюутан залуус, сурган хүмүүжүүлэх их үйлсийн эзэд эрдэмтэн багш нар, боловсролын салбарын нийт албан хаагчид, эцэг эхчүүдийн баярын өдөр. Мөн аймгийн Засаг дарга Ц.Мөнхбатын санаачилгаар энэ хичээлийн жилд “СҮҮ ХӨТӨЛБӨР”-ийг Дундговь аймгийн хэмжээнд хэрэгжүүлж эхэлсэн нь онцлог болж байна. Энэ өдөр Сумын Засаг дарга Ц.Одбаяр, ИТХ-ын дарга Ц.Сансармаа, Тамгын газрын дарга Ё.Сайхантуяа, Засаг даргын орлогч Ц.Дэлгэрсайхан нар хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаанд оролцож, мэндчилгээ дэвшүүлж, Ерөнхий боловсролын сургуульд "СҮҮ ХӨТӨЛБӨР"-ийн нээлтийг нээлээ. Ачит багш, алдрай бяцхан сурагчдадаа хичээлийн шинэ жилийн баярын мэнд дэвшүүлье.