Дундговь аймаг
“ДУНДГОВЬ ТҮНШЛЭЛ-2023" ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА Орон нутгийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих, урамшуулах брэнд бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлах, олон улсын стандартад нийцсэн импортын бараа бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэх, зах зээлээ өргөжүүлэх, экспортыг дэмжих, шинэ зах зээлд гаргах, түншлэлийг бий болгох, урамшуулах зорилгоор зохион байгуулагдаж буй “Дундговь түншлэл” үзэсгэлэн худалдаанд 11 дэх жилдээ амжилттай оролцож байна. Нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат болон холбогдох албаны хүмүүс оролцож үзэсгэлэнд оролцож буй үйлдвэрлэгчдэдээ талархал илэрхийлэн оролцогчдын бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцаж, амжилт хүслээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэгийн санаачилгаар хэрэгжиж буй “Шинэ хөдөө” төслийн хүрээнд 6х20 харьцаатай 5 сая 800 мянган төгрөгийн өртөг бүхий зуны хүлэмжийг Сайнцагаан сум, Бизнес хөгжлийн төв, Эрдэнэдалай сумын Далайн баялаг төгөл хоршоо, Говь-Угтаал сумын Загийн алим хоршоо, Хулд сум, Луус сум, Хот тохижуулах газар. Дэлгэрцогт сум, Дэлгэрхангай сумдад тус тус олгохоор шийдвэрлэж, батламжийг гардууллаа.Үзэсгэлэн худалдаанд сүү сүүн, бүтээгдэхүүн суран эдлэлээр 4 малчин оролцож байна.