Дэлгэрхангай сум

Дундговь аймаг

Мэдээ

"АДУУЧНЫ ӨВ СОЁЛЫН БАЯР"

          "АДУУЧНЫ ӨВ СОЁЛЫН БАЯР" ЭВЕНТ АРГА ХЭМЖЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО. “Адуучны өв соёлын баяр” эвент арга хэмжээг Адаацаг сумын “Сүм хөх бүрд” эртний түүх, соёлын дурсгалт газар 3 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Энэхүү газар нутаг нь эртнээс Өгөдэй хааны намаржаа хэмээн түүх, сударт тэмдэглэгдэж Адуун сүргийн гол цөм цэг болдгоороо онцлог юм. “Адуучны өв соёлын баяр”-ын Адуучин тэмцээнд 4 аймгийн 72 адуучин залуу оролцлоо. Адуучин тэмцээнд 3-р багийн адуучин А.Дэлгэрдалай, 4-р багийн адуучин Ч.Алтанбулаг, Г.Ууганмягмар нар,“Талын хуруу” шилдэг баг шалгаруулах тэмцээнд 24 баг оролцсоноос 2-р багийн залуу малчин Н.Лхамдорж ахлагчтай баг амжилттай оролцож, "Айраг уух" тэмцээнд 9-н эмэгтэй оролц2-р багийн малчин О.Цэнгэлмаа 2.1 л айраг ууж 1-р байранд орлоо.Дээлтэй бөхийн барилдаанд цолгүй 32 адуучин залуус оролцсоноос 3-р багийн А.Дэлгэрдалай шөвгийн 8-д үлдсэн амжилттай оролцлоо.