Дундговь аймаг
“МАЛ АЖ АХУЙН САЛБАР ДАХЬ ЭМЭГТЭЙЧҮҮД”-ИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТАД 400 ГАРУЙ ЭМЭГТЭЙЧҮҮД ОРОЛЦЛОО. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, аймгийн Засаг даргын Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Монголын Эмэгтэйчүүдийн холбооны Дундговь аймаг дахь салбар хамтран “Мал аж ахуйн салбар дахь эмэгтэйчүүд” чуулга уулзалтыг өнөөдөр зохион байгуулж байна. Чуулга, уулзалтад Дундговь аймгийн 15 сумын 400 гаруй малчин эмэгтэйчүүдийн төлөөлөл оролцлоо. Нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнч, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Саранчимэг, аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол улс дахь суурин төлөөлөгч Винод Ахужа нар оролцож, чуулга, уулзалтад оролцогчдод баяр хүргэж, амжилт хүслээ. Энэ үеэр эмэгтэйчүүдийн манлайлал, хүрээлэн буй орчин ба хүнсний аюулгүй байдал, байгаль, цаг уурыг шинжих уламжлалт арга, ухаан, байгальд ээлтэй, өрсөлдөх чадвартай, хариуцлагатай мал аж ахуйн боломж зэрэг сэдвээр илтгэл тавьж, малчин эмэгтэйчүүдийг чадавхжуулах, туршлага солилцох боломж нөхцөлийг бүрдүүлж өглөө. Мөн салбартаа амжилттай ажиллаж яваа тэргүүний малчдыг шагнаж урамшууллаа.