Дэлгэрхангай сум

Дундговь аймаг

Мэдээ

"ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛИЛГЭЭНИЙ САЛБАРЫН АЖИЛЧДЫН ЗӨВЛӨГӨӨН"

          Дундговь Аймгийн Засаг даргын дэмжлэгтэйгээр, аймгийн “Галт билэг” ТББ тогоочдын холбооны тэргүүн Д.Энхтуяа болон баг хамт олны санаачлагаар Дундговь аймгийн Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын ажилчдын зөвлөгөөнийг 2023 оны 10 сарын 28-ны өдөр зохион байгууллаа. Зөвөлгөөнд Ерөнхий боловсролын сургуулийн 3 тогооч, Сургуулийн өмнөх боловсролын 2 тогооч, Эрүүл мэндийн төвийн 1 тогооч тус тус оролцлоо. Тус зөвлөгөөнөөр төлөөлөлүүд салбарын ажилчдын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэн, уриалга гаргалаа.