Дэлгэрхангай сум

Дундговь аймаг

Нутгийн удирдлага

ИТХ-ын дарга Цэдэвдоржийн Сансармаа

1977 онд Дэлгэрхангай суманд төрсөн. МУБИС-ийг багш мэргэжлээр төгссөн. 1998 оноос төрөлх сумандаа бага ангийн багш мэргэжлээр ажлын гараагаа эхэлж, 1998-2011 он хүртэл бага ангийн багш, 2012-2014 онд сургалтын менежер, 2014-2015 онд Насан туршийн боловсролын багш, 2016-2020 онд бага ангийн багшаар ажилласан. Тэрээр сум, аймгийн шилдэг багш, улсын ур чадварын уралдаанд амжилттай оролцож байсан. Хөдөлмөр зүтгэлийг үнэлж "Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнасан. 2008 оноос сумын ИТХ-ын төлөөлөгчөөр 4 удаа сонгогдож, 2016-2020 онд ИТХ-ын тэргүүлэгч, 2020 онд Дундговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч, 2020 онд Дундговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч, сумын ИТХ-ын даргаар ажиллаж байна.