Сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл санаачлан ЕБСургууль, цагдаагийн хэсэг, эрүүл мэндийн төвтэй хамтран хөвгүүдэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд туслах, өөрийн үзэл бодлоо илэрхийлэх чадварыг нэмэгдүүлэх, хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, амьдрах ухаанд суралцах зорилгоор Дэлгэрхангай сумын ЕБС-ийн 5-12-р ангийн хөвгүүдийн дунд “Зөв хүүхэд” аяныг зохион байгуулж байна.
Үйл ажиллагааны хүрээнд:
1. Эрүүл ахуй, хулгай дээрэм, үе
тэнгийн дээрэлхэлт, замын хөдөлгөөний аюулгүй байдал, хорт зуршил 5 чиглэлээр 2023 оны 11 сарын 22-ны өдөр ЕБС-ийн урлаг зааланд ГХУССЗ-ийн гишүүд сургалт зохион байгууллаа. Хөвгүүдийг 5-8 дугаар анги, 9-12 дугаар анги болгон хувааж, сургалтыг кейс дээр ажиллуулах, ярилцах, шийдвэрлэх арга замыг тодорхойлж үр дүнтэй зохион байгуулахад анхаарч ажиллав. Сургалтад 5-12 дугаар ангийн 110 гаруй хүүхэд хамрагдлаа.