Сумын ИТХ-ын ээлжит бус хуралдааныг 2023 оны 11сарын 16-ны өдөр ЗДТГ-ын иргэний танхимд 66.6 хувийн ирцтэй хуралдлаа. Хуралдаанаар:
1. Төсөвт байгууллагуудын хөрөнгө бүртгэх, актлах, худалдаж авах
2. Гөлтгөний уурхайнуудын 2023 оны уулын ажлын төлөвлөгөө, түүний хэрэгжилт гэсэн 2 үндсэн асуудал хэлэлцлээ.
Хуралдааны өмнө ИТХ-ын ажлын албанаас төлөөлөгчдөд "МУ-ын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль"-иар мэдээлэл өгөв.
Сумын бэлчээр ашиглагчдын
холбоо, байгууллагын удирдлагууд, багийн Засаг дарга нар, холбогдох мэргэжилтэнгүүд урилгаар оролцож, хуралдаанд уурхайн компаниудаас Мак Цемент ХХК, Эхлэл ургац энержи ХХК, Түмэн тал ХХК, Түмэн цацал ХХК 4 компани хуралд хүрэлцэн ирж, уулын ажлын төлөвлөгөө түүний хэрэгжилт, төлбөр хураамжийн талаар тайлагналаа. Хуралд хүрэлцэн ирээгүй Эрдэнэгипс ХХК, Эм Си Си Эм ХХК компаниудад тэмдэглэлээр үүрэг өгч мэдэгдэл албан бичгээр өгөхөөр шийдвэрлэв.