Дэлгэрхангай сум

Дундговь аймаг

Нутгийн удирдлага

ХОРШОО ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН ХӨРӨНГИЙН ЗАРЦУУЛАЛТ, ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТЭД ХЯНАЛТ ХИЙЛЭЭ.

Хоршоо хөгжүүлэх сангаас зээл авсан үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаатай хяналтын хороо 2023оны 11сарын 08-ны өдөр хяналт хийж ажиллалаа. Тус сангаас 7-н аж ахуй нэгж, иргэн зээл авч үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна.
Хяналтын хороо нь үйлдвэрлэгч Б. Баасансугир, Ц.Даваа, Б.Хосбат, Ш.Батбаатар нарын үйл ажиллагаатай танилцлаа. Үйлдвэрлэгчид төслийн чиглэлийнхээ хүрээнд үйлдвэр үйлчилгээгээ эрхэлж орон нутгийн болон хил залгаа нутгийн ард иргэдэд бүтээгдэхүүнээрээ үйлчилж байна.
Зээл аваагүй өөрсдийн боломжиндоо тулгуурлан ард иргэддээ хүнсний бүтээгдэхүүнээр үйлчилж байгаа зарим иргэдийн үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнтэй танилцлаа.