Дэлгэрхангай сум

Дундговь аймаг

Нутгийн удирдлага

ХОРШОО ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА

Тус сумын Хоршоо хөгжүүлэх сангийн зээлийг “Хоршоог хөгжүүлэх сангаас хөнгөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, эргэн төлүүлэх, хяналт тавих шинэчилсэн журам”-ын дагуу зээлийг олгож ажиллаж байна. Хоршоо хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах хороог сумын ИТХ-ын 66-р тогтоолоор батлагдсан бүрэлдэхүүн төслийг сонгон шалгаруулж зээл олгож байна.
Хоршоо хөгжүүлэх сангийн 188.685.001 төгрөгнөөс Зээл сонгон шалгаруулах хороо нь 2023 онд 7-н аж ахуй нэгж, иргэнд 158.400.000 төгрөгний зээлийг олгосон байна.
Сумын ИТХ-ын 67-р тогтоолоор батлагдсан “Хоршоо хөгжүүлэх сангийн хөрөнгийн зарцуулалт, төслийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэг бүхий хяналтын зөвлөл”, ИТХ-ын дэргэдэх хяналтын хороо хяналт хийж ажиллаж байна.