Дэлгэрхангай сум

Дундговь аймаг

Нутгийн удирдлага

ШАВАГТАЙ БАГИЙН ТӨВИЙН НЭЭЛТ, ӨДӨРЛӨГИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Шавагтай багийн төвийн нээлтийн үйл ажиллагаанд Аймгийн ИТХ-ын төлөөлөгч М. Батсүх, Ц. Сансармаа, сумын ИТХ-ын төлөөлөгчид, сумын Засаг дарга Ц. Одбаяр, Багийн Засаг дарга М. Норов-эрдэнэ нар оролцож, соёлын төвийн хамт олон мэндчилгээ дэвшүүлж, өдөрлөгт хүрэлцэн ирсэн малчид иргэдийн төлөөллөөс сумын түүхт 100 жилийн ойн медалиар шагналаа.

Нээлтэнд Шавагтай багийн 40 гаруй иргэн оролцсон бөгөөд нээлтийн арга хэмжээний дараа,
Сумын Засаг дарга Ц. Одбаяр:
- Сумын 100 жилийн баяр наадмын хандивын тайлан, зарцуулалтын тайлан
ИТХ-ын дарга Ц. Сансармаа:
- ОНХС-ийн хэрэгжилт, тайлан
Нийгмийн даатгалын байцаагч Р. Мөнхцэцэг
- Нийгмийн даатгалын мэдээлэл
Хэсгийн төлөөлөгч Ч. Эрдэнэбулган:
- Суманд 2023 онд гарсан гэмт хэргийн тоо, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай
ИТХ-ын ажлын албаны мэргэжилтэн Г. Гэрэлтуяа
- Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, хүчирхийллийн тухай ойлголтоор мэдээлэл өгч, бусад хууль тогтоомжуудаар гарын авлага тараасан юм.
Сумын удирдлагууд иргэдээс ирсэн асуултад хариулж, ярилцлаа.
Иргэдийн дунд Буухиа, дэмбээ, олс таталтын тэмцээн зохион байгууллаа.
Мөн С. Нармандах эрхлэгчтэй соёлын төвийн хамт олон маань явуулын номын сан ажиллуулж, караоке тэмцээнийг зохион байгуулсан юм. Идэвх санаачлагатай, хамтран ажилласан Соёлын төвийн хамт олондоо талархлаа. Ажлын амжилт хүсье.
Дэмбээ тэмцээнд эхний 3 байр эзлүүлж, өргөмжлөл шатахууны эрх дагалдуулж шагнаж урамуулсан бол буухиа тэмцээн олс таталтын тэмцээнийг эхний 2 байр эзлүүлж, өргөмжлөл дурсгалын зүйлээр шагнаж урамшууллаа.