ИТХ-ын төлөөлөгч Эрдэнэсүхийн Монголхүү
Дэлгэрхангай суманд төрсөн. Эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. Дээд боловсролтой. ХААИС-ийг 2016 онд Малын их эмчээр суралцаж төгссөн. 2019 оноос "Хүрэн хайрхан хангай" ХХК мал эмнэлгийн нэгжийг байгуулан, Шавагтай багийг хариуцан малын их эмчээр ажиллаж байгаа бөгөөд ТАХ-ийн шалгалтад тэнцэн 2023 оноос сумын мал эмнэлгийн тархвар зүйч эмчээр ажиллаж байна.