Дэлгэрхангай сум

Дундговь аймаг

Нутгийн удирдлага

Шатрын тэмцээн зохион байгууллаа.

Монгол улсад шинэ Үндсэн хууль батлагдсан өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд шатрын спортыг Улсын их хурал ивээлдээ аван нийт орон нутагт шатрыг жигд хөгжүүлэх түгээн дэлгэрүүлэх үйлсийг 2012 оноос эхлүүлж Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулж байгаа болно. Тус тэмцээний цар хүрээг тэлж 2014 оноос сум дүүргийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахаар шийдвэрлэсний хүрээнд Улсын их хурлын дарга Г.Занданшатарын ивээл дор зохион байгуулах Дэлгэрхангай сумын аварга шалгаруулах насанд хүрэгчдийн шатрын тэмцээнийг 2023 оны 12 сарын 01-ны өдөр зохион байгууллаа.
Уг тэмцээнд нийт эрэгтэй 12 шатарчин оролцож 2 зоонд хуваан тойргийн журмаар тоглож сумын аварга эрэгтэй шатарчнаар ЕББДС-ийн багш Х.Мөнхбат, 2-р байранд ХААТ-ийн эрхлэгч Ё.Эрдэнэбулган, гуравдугаар байранд Сүхжунай нар шалгарлаа.