Тус байр нь 2003 онд ашиглалтад орсноос хойш их засвар хийгдээгүй бөгөөд 2018 онд малчид болон сумын төвийн төрийн байгууллагуудын дэмжлэгээр өрөөнүүдийн тохижилтыг хийсэн байна.
Дотуур байр нь 80 хүүхдийн багтаамжтай бөгөөд одоогоор 50 орчим хүүхэд амьдарч байна.
2020 онд дээврийн засвар, 2022 онд Боловсролын яамны санхүүжилтээр дотор 00-ыг тус тус засварлажээ.
Уг барилга нь дулаан алдагдал ихтэй, агааржуулалт муу, хүүхдийн тохь тухтай амьдрах орчин нөхцөл хангагдахгүй байгаа талаар сумын удирдлага танилцуулсан юм.
Их засвар хийлгэх 200 гаруй сая төгрөгийн зардлын зураг төсвийг аймгийн Засаг даргад танилцуулсан бөгөөд уг зураг төсвийг мэргэжлийн байгууллагаар дахин хянуулж, дүгнэлт гаргуулан 2024 оны аймгийн ОНХС-ийн хөрөнгөөр шийдвэрлэх боломжийг судлахаар боллоо.