Дэлгэрхангай сум

Дундговь аймаг

Нутгийн удирдлага

"ХЭН ХАМГИЙН ОЛОН УЛСЫН ТӨРИЙН ДАЛБААГ НЭРЛЭХ ВЭ?" УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.


Олон улсын гэр бүлийн өдрийн хүрээнд Хүүхэд багачуудын оюун ухаан, танин мэдэхүйн хөгжлийг нэмэгдүүлэх, дэлхийн улс орнуудын төрийн далбааг мэддэг болох, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор цэцэрлэг болон 1-5 дугаар ангийн сурагчдын дунд энэхүү уралдааныг зохион байгууллаа.
Цэцэрлэгээс Д. Нандин-эрдэнэ, 1-5 дугаар ангийн сурагчдаас Г. Буяннэмэх, Б. Үүлэнсолонго, Ч. Саранбилэг, Ө. Чингис, Б. Бүжин-үүл, Э. Ариунбаялаг, С. Түвшинзаяа нийт 8 хүүхэд оролцлоо.
1-р байранд 88 улсын төрийн далбааг нэрлэж, 3б ангийн сурагч Ч. Саранбилэг,
2-р байранд 85 улсын төрийн далбааг нэрлэж, 4б ангийн сурагч Б. Бүжин-үүл,
3-р байранд 64 улсын төрийн далбааг нэрлэж, 3б ангийн сурагч Ө. Чингис,
тусгай байранд 20 улсын төрийн далбааг нэрлэж, бэлтгэл бүлгийн сурагч Д. Нандин-эрдэнэ нар шалгарлаа. Байр эзэлсэн сурагчдыг "Дурсамж, мөнгөн шагнал"-аар шагнаж урамшууллаа.
Оролцсон сурагчид маань бүгдээрээ 20-оос дээш хамгийн олон нь 88 улсын төрийн далбааг нэрлэж байлаа.