Дэлгэрхангай сум

Дундговь аймаг

Нутгийн удирдлага

"НУТГИЙН ХӨГЖИЛД-БИДНИЙ ОРОЛЦОО" МАЛЧДЫН ЧУУЛГАН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.


Малчдын чуулган 2023.05.10-ны өдөр зохион байгуулагдаж, 4 багийн 200 гаруй малчид идэвхтэй оролцлоо. Чуулганаар ОНХС-ийн 2022 оны төсөл хөтөлбөрийн тайлан, сумын 100 жилийн ойн танилцуулга, гөлтгөний уурхайн мэдээлэл, Улсын бүртгэлийн хэлтсийн явуулын үйлчилгээ, гэр бүл харилцаа хандлага сэдвээр сургалтыг лектор Н.Батсайхан, цаг үеийн мэдээллээр мэргэжилтнүүд мэдээлэл хийж, шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа болж чуулганы үйл ажиллагаа өндөрлөлөө.
Иргэд Багийн иргэдийн нийтийн хуралд оролцож, Толь болон Таргат багийн Засаг даргын сонгууль, ОНХС-ийн 2024 онд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн санал эрэмбэлж, хурлын үйл ажиллагаа дууслаа.
Үүний дараа малчдын дунд волейбол, буухиа тэмцээнээр үргэлжиллээ. Буухиа тэмцээнд Таргат баг нэгдүгээр байранд, Шавагтай баг хоёрдугаар байранд орлоо. Волейболын тэмцээнд Толь баг нэгдүгээр байранд, Таргат баг хоёрдугаар байранд тус тус шалгарлаа. Багийн дүнгээр ТАРГАТ баг 1-р байранд орж, цом гардан авлаа. Оройн арга хэмжээ Төв халхын дуулалт жүжгийн театрын тоглолт болж арга хэмжээ амжилттай өндөрлөлөө.