Монгол цэргийн өдөр, Орчин цагийн зэвсэгт хүчин үүсч хөгжсөний 102 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаа Дэлгэрхангай сумын ИТХ-ын нэрэмжит үндэсний бөхийн барилдаан амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.Тус барилдаанд сумын цолтой болон залуу 24 бөхчүүд хүрэлцэн ирж уран мэх, хүч чадлыг үзүүлэн барилдсанаас сумын заан Г. Мөнхсайхан түрүүлж, үзүүрт сумын заан Д. Түвшинтөгс, 3.4-р байрт сумын заан Г. Гантөмөр, сумын начин Э. Алтангэрэл, уран барилдаанч бөхөөр
А. Сангийндалай нар шалгарлаа.
Түрүү, үзүүрийн бөхийг аймгийн заан Чойжил агсын ач хүү С. Даваадорж, зээ хүү С. Бумбаяр нар ивээн тэтгэж, мөн барилдааныг сумын ИТХ-ын эрэгтэй төлөөлөгчид ивээн тэтгэн хамтран ажилласан байна.
Үндэсний бөхийн барилдааныг ивээн тэтгэн хамтран ажилласан та бүхэндээ бөх сонирхогч болон бөхчүүдийнхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлж та бүгдийг Монгол бөхийн босоо цагаан хийморь өнө мөнхөд ивээж байх болтугай.