Дэлгэрхангай сум

Дундговь аймаг

Нутгийн удирдлага

ДУУЛАХ ӨДӨР-ДУУН ЦЭНГҮҮН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Дундговь аймгийн Засаг даргын захирамжаар сар бүрийн 15-ны өдрийг ДУУЛАХ ӨДӨР-ДУУН ЦЭНГҮҮН ахмадын өдөр болгон зарласантай холбогдуулан ахмадын өдрийн арга хэмжээг зохион байгуулсан байна. Энэ өдөр ахмад настангуудын дунд 3 төрлийн тэмцээн зохион байгуулсан бөгөөд "НОМ ХАНДИВЛАХ САЙХАН "арга хэмжээнд ахмадууд маань идэвхтэй оролцлоо. ДУУЛАХ ӨДӨР-ДУУН ЦЭНГҮҮНД МУГЖ Жарантав, МУГЖ Б. Нармандах, Ж. Батдөл нар оролцсон байна.
ТЭМЦЭЭН: ДЭЭС ТОМОХ
1-байр: Ичинхорол
2-р байр: Дүгэрсүрэн
БУУХИА ТЭМЦЭЭНД:
1-р байр: Сүнжидмаа ахлагчтай "Долоон бурхан" баг
2-р байр: Д. Сугир ахлагчтай "Цоглог" баг
БҮЖГИЙН ТЭМЦЭЭНД:
1-р байр: Магнайбаяр, Цогттуяа
2-р байр: Чанцалдулам, Тунгалагсүрэн
3-р байр: Эрдэнэцэцэг, Нармандах нар амжилттай оролцсон байна. Идэвхтэй оролцсон та бүхэндээ эрүүл энхийг хүсье.
Энэ өдрийн арга хэмжээг Дундговь аймгийн ИТХ, Дэлгэрхангай сумын ИТХ хамтран зохион байгуулсан байна.
Статистик, зарыг үзэх
Бүх хариу үйлдэл:
Та ба өөр 47 хүн