Дэлгэрхангай сум

Дундговь аймаг

Нутгийн удирдлага

БАЙГУУЛЛАГУУД ХАМТРАН АЖИЛЛАХ ТАЛААР УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Боловсролын чанар, хүртээмжийг дэмжих жилийн хүрээнд байгууллагууд, багш, сурагчид, эцэг эх, асран хамгаалагч, иргэдийн хамтын ажиллагааг сайжруулах талаар уулзалт ярилцлага зохион байгууллаа. . Энэ уулзалтаар:
1. Улаан загалмайн өсвөрийн бүлгэмийн үйл ажиллагааг тогтмолжуулах
2. Багш, эцэг эх, асран хамгаалагч, сурагчдад хууль эрх зүй, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгаа зохион байгуулах
3. Эцэг эх, асран хамгаалагчийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх
4. Хүүхдийн хүмүүжил, төлөвшлийг сайжруулах чиглэлийн арга хэмжээнүүдийг хамтран зохион байгуулахаар санал бодлоо солилцож ажлын төлөвлөгөөгөө гаргалаа. Дээрх арга хэмжээнүүдийг энэ хичээлийн жилийн 2-р улирлаас эхлэн зохион байгуулан ажиллана.
Уулзалт, ярилцлаганд сумын ИТХ-ын дарга Ц. Сансармаа, ЭМТөвийн дарга-Э. Саруулжаргал, Нийгмийн бодлогын мэргэжилтэн-Ц. Гэрэлтуяа, ЕБСургуулийн Янжингарав ахлагчтай БАЗАНэгдлийн хамт олон оролцлоо.