Дэлгэрхангай сум

Дундговь аймаг

Нутгийн удирдлага

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ АРВАН НЭГДҮГЭЭР ХУРАЛДААН ХУРАЛДЛАА.

Ээлжит арван нэгдүгээр хуралдаан 2022 оны 12 дугаар сарын 20-ний өдөр 71,8 хувийн ирцтэйгээр хуралдаж Дэлгэрхангай сумын Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг 2022 онд хэрэгжүүлэх төлөвлөгөөний хэрэгжилт батлах тухай, Сумын 2022 оны төсвийн гүйцэтгэл, 2023 оны төсөв батлах тухай, ОНХС-ийн 2022 онд хэрэгжсэн ажлын тайлан, Газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай, 2022 оны төлөвлөгөөний хэрэгжилт, Байгаль хамгаалах ажлын төлөвлөгөө, зарцуулах төсөв батлах тухай, Байгаль хамгаалах 2022 оны төлөвлөгөөний хэрэгжилт, Хог хаягдлын журмын хэрэгжилт, Газар зүйн мэдээллийн сангийн нэрийн жагсаалтыг батлах тухай, Хоршоо хөгжүүлэх сангийн тайлан мэдээлэл, Хоршоо хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах тов тогтоох тухай, Малын тоо толгойн албан татвар хураалт эрх зүйн актын хэрэгжилт, Эрүүл мэндийн төвийн 2022 оны хөрөнгө оруулалтын тайлан, Хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай, Хөрөнгө актлах, хөрөнгө худалдан авах тухай, ИТХ-ын 2022 оны ажлын тайлан зэрэг асуудлуудыг хэлэлцэн холбогдох шийдвэрүүдийг баталлаа.