Дэлгэрхангай сум

Дундговь аймаг

Нутгийн удирдлага

"НОМТОЙ НӨХӨРЛӨЕ" танин мэдэхүйн тэмцээнийг зохион байгууллаа.

Эцэг эх хүүхдийн хоорондын харилцааг эерэгжүүлэх, үр хүүхдээ ойлгох дэмжихэд уриалах, хөвгүүдэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд туслах, өөрийн үзэл бодлоо илэрхийлэх чадварыг нэмэгдүүлэх, хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, амьдрах ухаанд суралцах, төрсөн нутгийн түүх, ёс уламжлалаа танин мэдэх зорилгоор Дэлгэрхангай сумын ЕБС-ийн 5-8 дугаар анги, 9-12 дугаар анги гэсэн ангиллаар 2 үе шаттай 2023 оны 12 сарын 07-ны өдөр 14 цаг 30 минутаас 5-8 дугаар анги, 16 цаг 30 минутаас 9-12 дугаар анги сургуулийн урлаг зааланд зохион байгуулагдлаа.

Шүүгчээр ИТХ-ын нарийн бичгийн дарга Ч. Мөнхтуяа, Түүхийн багш М. Наранчимэг багш ажиллалаа.

сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, ЕБСургууль, Соёлын төв хамтран танин мэдэхүйн тэмцээнийг зохион байгуулж,

5-8р ангийн ангилалд 1-р байранд 5б ангийн сурагч Д.Эгэлмөрөн, аав Дамдинсүрэн нар

2-р байранд 8б ангийн сурагч Д.Ууганбаатар, ээж Отгонтуяа нар

3-р байранд 6а ангийн сурагч М.Дэлгэрбуян, ээж Хонгорзул нар шалгарлаа.

9-12р ангийн ангилалд 1-р байранд 9б ангийн сурагч Б. Үйлстөгөлдөр, ээж Гэрэлмаа нар

2-р байранд 11а ангийн сурагч Батхүлэг, өвөө Баясгалан

3-р байранд 9б ангийн сурагч аав Батчулуун нар шалгарлаа.

Хамтран ажилласан сургуулийн нийгмийн ажилтан Н.Нарантуяа, Соёлын төвийн бүжгийн багш Д. Батчулуун, шүүгч нартаа, хүрэлцэн ирсэн эцэг эхчүүд хүүхдүүд та бүхэндээ талархал илэрхийлье