Дундговь аймаг
МОНГОЛЫН АЛТ ХХК-ийн "Ботгонд Бонус" хөтөлбөрийн буухиа Дундговь аймагт үргэлжиллээ. Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын малчид 19.3 сая төгрөгийн урамшуулал гардан авлаа. Уг хөтөлбөр Дэлгэрхангай суманд 2 дахь жилдээ хэрэгжиж байгаа бөгөөд эхний жилдээ 876 ботго бойжуулж байсан бол 2023 онд энэ тоог 90-ээр нэмэгдүүлсэн байна. МАК компани сар шинийн баярын босгон дээр тус сумын 282 ахмад настанд хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг гардууллаа.