Дэлгэрхангай сум

Дундговь аймаг

Нутгийн удирдлага

СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА


Даалин, хавтага урлалын сургалтыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, сургуулийн номын санч Ш.Болормаа, ЕБС-ийн технологийн багш Нарантуяатай хамтран 2024 оны 03 сарын 20-ноос 03 сарын 22 хүртэлх хугацаанд зохион байгууллаа.
Сургалтаар зүү ороох, загасан нуруу хатгахыг иргэдэд зааж, багшаас зөвлөгөө авч, өөрсдийн бэлдэцэн дээр оёж, 1 иргэнийг гарын бэлгээр шагнаж урамшууллаа.
Сургалтад 23 иргэн хамрагдлаа.