Дэлгэрхангай сум

Дундговь аймаг

Нутгийн удирдлага

ИТХ-ын нэрэмжит бөхийн барилдаан зохион байгуулагдлаа.


Бөхийн барилдаан багийн болон хувийн амжилт төрлөөр 2024.03.24-ны өдөр сумын спорт зааланд зохион байгуулагдлаа.
Багийн барилдаанд 1-р байр 57 даваагаар Шавагтай багийн М.Норов-Эрдэнэ даргатай Г.Гантөмөр ахлагчтай баг,
2-р байранд 49 даваагаар Номгон баг Н.Түвшинбаатар даргатай Г.Мөнхсайхан ахлагчтай баг тус тус шалгарлаа.
Багийн барилдаанд хамгийн олон давааг 1-р багийн сумын начин Э. Алтангэрэл 14 даваа, 3-р багийн залуу бөх А. Сангийндалай 14 даваа, 3-р багийн сумын заан Г.Мөнхсайхан 13 даваа, залуу бөх А. Баасанхүү 13 даваа, 3-р баг сумын заан Г.Гантөмөр 12 даваа, залуу бөх С.Манал 12 давааг тус тус багтаа авчирсан байна.
Тойргийн барилдаанд 16 бөх барилдсанаас
1. Сайхан овоо сумын харьяат сумын начин Х.Алтансүх түрүү
2. Өмнөговь аймгийн Баян-овоо сумын залуу бөх Ж. Ууганбаатар үзүүр
3. Дэлгэрхангай сумын заан Г.Гантөмөр шөвгөрч
4. Дэлгэрхангай сумын начин Э.Алтангэрэл шөвгөрлөө.
Уран барилдаанч бөхөөр 1-р баг залуу бөх Э.Тэмүүжин
Уран гараатай бөхөөр 2-р баг залуу бөх Б. Ёндонжамц нар шалгарлаа.
Бөхийн барилдааныг хамтран зохион байгуулсан Сумын ЗДТГазар, Ерөнхий боловсролын сургууль, сургуулийн захирал Ж.Өлзийжаргал, Эрүүл мэндийн төвийн эмч М.Чинзориг, соёлын төвийн өвийн ажилтан Ө.Энхсүлд нарт талархал илэрхийлье.
Бөхийн Барилдааны хөлийн цэцээр Д.Отгонбаяр
гарын даагаар М.Чинзориг
зэсүүлээр Т.Төмөрбаатар, Зоригт, Чимэддаваа, О.Мөнхцоож нар хамтран ажилласан та бүхэндээ талархал илэрхийлж, эрүүл энхийг хүсэн ерөөе.
Хурд хүч, авхаалж самбаагаа гарган, уран мэхээ уралдуулан барилдсан нийт залуучууд бөхчүүддээ талархал илэрхийлье.
Монгол бөхийн босоо цагаан хийморь ивээх болтугай.