Өвөлжилт, хаваржилт хүндэрсэнтэй холбогдуулан, Засгийн газраас малчин өрхүүдэд үнэгүй олгох 50 кг савалгаатай 80 шуудай гурил, 25 кг савалгаатай 80 уут будааг
Дэлгэрхангай суманд хуваарилсаныг Дундговь аймгаас Дэлгэрхангай сумын ЗДТГ-ын ажилчид ачиж тээвэрлэн авч ирж, бүх байгууллагын төрийн албан хаагчдын тусламжтайгаар хэмжиж савлалаа.
Нийт малчин өрхүүдэд хуваарилахад: Нэг өрхөд
#гурил-9 кг,
#будаа-4.5 кг ноогдсон болно.
Гурил, будаа савлах ажлыг түргэн шуурхай гүйцэтгэж малчдад хүргэж ажилласан нийт төрийн албан хаагчид та бүхэнд талархал илэрхийлье.