Сурагчдад осол гэмтлээс урьдчилан сэргийлэх талаар мэдлэг олгох, ойлголтыг нэмэгдүүлэх, хүүхэд багачуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хаврын улирал болж байгаатай холбоотойгоор гарын ариун цэвэр, шар усны үерийн халдвараас сэргийлэх зорилгоор осол гэмтлээс урьдчилан сэргийлэх сургалтыг 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 15 цагаас ЕБС-ийн 4 дүгээр ангийнханд зохион байгуулж, сургалтад 30 гаруй сурагч
идэвхтэй хамрагдлаа. Сургалтыг Сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, Ерөнхий боловсролын сургууль, Эрүүл мэндийн төв хамтран зохион байгууллаа.
Сургалтын сэдэв:
- Түлэгдэлтээс урьдчилан сэргийлэх
- Эмийн бодист хордохоос сэргийлэх
- Гарын ариун цэвэр сахих
- Шар усны үерийн халдвар
Сургалтад идэвхтэй хамрагдсан хүүхэд багачууд та бүхэндээ баярлалаа. Сурлагын амжилт хүсье