Дэлгэрхангай сум

Дундговь аймаг

Нутгийн удирдлага

ЗАХИДЛЫН УРАЛДААН

ОЛОН УЛСЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ЗОХИОН БАЙГУУЛСАН "ЭМЭЭДЭЭ, ЭЭЖДЭЭ, ЭГЧДЭЭ, ГЭРГИЙДЭЭ ЗАХИДАЛ БИЧЭЭРЭЙ" УРАЛДААНД 6 ЗАХИДАЛ ХҮЛЭЭН АВЛАА.
ОУ-ын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн хүрээнд хайртай эмээ, ээж, эгч, гэргийдээ сэтгэлийн үгээ захидлаар илгээх, эх хүний хайр энэрэл, үнэ цэнийг түгээн дэлгэрүүлэх, хамгийн сайхан үгс, нандин сайхан сургааль дурсамжаа хуваалцах, захидал бичих ур чадварыг сайжруулах, хөгжүүлэх зорилгоор захидлын уралдааныг зарласан билээ.
Уралдаанд 6 захидал хүлээн авч талархал, дурсгалын зүйлийг захидлын хамт гардуулан өглөө. Мөн ИТХ-аас МАРТ 8-ны цэнгүүний үеэр бүсгүйчүүдээс 2 азтан шалгаруулж, гарын бэлгээр шагналаа.