Аймгийн ИТХ-ын тогтоол болон Засаг даргын захирамжаар 2024 оныг “Хүүхэд, гэр бүл хөгжил хамгааллын жил” болгон зарласантай холбогдуулан хүүхдийг аливаа төрлийн зөрчил, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор "КАМЕР" арга хэмжээг зохион байгуулж байна.
Тус ажлын хүрээнд сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй Ерөнхий боловсролын сургууль, дотуур байр, хүүхдийн цэцэрлэгүүдэд ашиглагдаж байгаа хяналтын камерын
ажиллагаанд ИТХ-ын даргаар ахлуулсан ажлыг хэсэг ЕБС-ийн хичээлийн 2 байр, дотуур байр, хүүхдийн цэцэрлэгийн хяналтын камерын ажиллагаанд хяналт хийлээ.