Дундговь аймаг
Өдөрлөгийн үйл ажиллагаанд ИТХ-ын дарга Ц. Сансармаа, сумын Засаг дарга Ц. Одбаяр, ИТХ-ын нарийн бичгийн дарга Ч. Мөнхтуяа, БЗД нар, ХААТ мэргэжилтэн Б. Наранцэцэг нар оролцож, соёлын төвийн хамт олон мэндчилгээ дэвшүүлж, өдөрлөгт хамтран ажилласан билээ.
4 багийн өдөрлөгт нийт 220 гаруй иргэн оролцсон бөгөөд Сумын Засаг дарга Ц. Одбаяр: - Сумын ОНХС-ийн хэрэгжилт тайлан ИТХ-ын дарга Ц. Сансармаа: - Сумын ИТХ-ын үйл ажиллагааны тайлан, Аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн тайлан ХААТ-ийн мэргэжилтэн Б. Наранцэцэг- Өвөлжилтийн бэлэн байдал хангах, хөдөө аж ахуйн тасгийн мэдээлэл өгч, хадлан тэжээл хэрхэн бэлтгэх гарын авлага тараасан юм.
Иргэдийн дунд Буухиа, дэмбээ, олс таталт, талын хуруу, караоке тэмцээнүүдийг зохион байгууллаа. Мөн С. Нармандах эрхлэгчтэй соёлын төвийн хамт олон маань хамтран ажиллаж, явуулын номын сан ажиллуулж, караоке тэмцээнийг ивээн тэтгэн зохион байгуулсан юм.